Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 80 хувьтай байгаа талаар зохион байгуулах комиссоос мэдээллээ. Наадмын үйл ажиллагаа долоодугаар сарын 6-ны өдөр Шагайн харвааны өсвөр болон ахмадын аварга шалгаруулах хэсгийн тэмцээнээр эхэлнэ. Албан ёсны арга хэмжээ долоодугаар сарын 9-нд “Дээлтэй Монгол” наадмаар эхлэх юм. Харин төрийн ёслолын албан ёсны арга хэмжээ долоодугаар сарын 10-нд Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх ёслол, цэргийн жагсаалаар эхэлнэ. Долоодугаар сарын 13-нд Хүй долоон худагт Уяачдын наадмыг зохион байгуулснаар наадам албан ёсоор өдөрлөнө.