Иргэн та 2023 оны тавдугаар сарын 01-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа, зургадугаар сарын 20-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдах юм байна.
Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмж олгодог болсон байна. Өмнөх сарын сугалааны тохирлоор цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Багахангай дүүрэг +14, Төв аймаг +13, Баянхонгор аймаг +11, Дархан-Уул аймаг +10 хувь байсан бол хамгийн бага нь Булган, Сэлэнгэ аймагт 0 хувьтай байлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас үзээрэй.