Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны дэлхийн цуврал тэмцээн маргааш /2022.01.28-30/ нд Португал улсын Алмада хотноо эхэлнэ.
С1 телевизээр/ албан ёсны онцгой эрхтэй/ энэхүү 3 өдөр үргэлжлэх тус тэмцээнийг Монголын үзэгч, спорт сонирхогчдод үзүүлэх юм байна. Алмада хотын жүдогийн дэвжээн дээр 44 орны 195 эрэгтэй, 142 эмэгтэй, нийтдээ 337 жүдоч хүч, ур чадвараа сорин барилдах юм.
“Алмада-2022” тэмцээнд оролцох Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
Эрэгтэй:
- 60 кг: Энхтайваны Сумъяабазар /”Женко” клуб/, Бямбажавын Цогт-Очир /”Хангарьд” спорт хороо
- 66 кг: Баянмөнхийн Нармандах /”Женко” клуб/, Гүнжинлхамын Сод-Эрдэнэ /Хэнтий аймаг/
- 73 кг: Лавжаргалын Анхзаяа /”Женко” клуб/
- 81 кг: Баттулгын Мөрренцэн, Батзаяагийн Эрдэнэбаяр /Хоёул “Хангарьд” спорт хороо/
- 90 кг: Ганбаатарын Пунцагцэрэн /”Алдар” спорт хороо/, Баттогтохын Мөнхбаяр /”Женко” клуб/
- -100 кг: Одбаатарын Хангал /Алдар/, Дармаабазарын Мөнхтулга /Женко/
- +100 кг: Сумъяабэйсийн Бат-Орших /Алдар/
Эмэгтэй:
- 48 кг Бавуудоржийн Баасанхүү /”Сүлд” спорт хороо/
- 52 кг: Цэрэнтогтохын Гал-Од /”Алдар” спорт хороо/
- 57 кг: Оюунгэрэлийн Оюунчимэг /Хаан хүнс импекс/
- 63 кг: Саранцэцэгийн Лхагвадулам /”Сүлд” спорт хороо/, Цогтгэрэлийн Номин /”Женко” клуб/
- 70 кг: Цэрэндуламын Энхчимэг /”Хилчин” спорт хороо/
- -78 кг: Отгонбаярын Хүслэн /Чингэлтэй дүүрэг/ Баатарсүхийн Ганзаяа /”Женко” клуб/
- +78 кг: Амарсайханы Адьяасүрэн /”Алдар” спорт хороо/
Баг тамирчдын дасгалжуулагчаар гавьяат Ганбатын Болдбаатар, Бүүвэйбаатарын Хишигбаяр, Мөнхбаатарын Бундмаа нар ажиллаж байгаа юм.