NHL-ийн талбайд өчигдөр болсон “Нью-Йорк айлендерс”, “Филадельфи флайерс” багийн тоглолтын үеэр лигийн түүхэн дэх нэгэн өвөрмөц дээд амжилт бүртгэгдлээ. Энэ нь “Филадельфи” багийн хамгаалагч Кэйт Яндлын хувьд 965 дараалан оролцсон тоглолт нь болов. Америк тоглогч 2009 оны гуравдугаар сарын 27-ноос хойш лигийн нэг ч тоглолтыг өнжилгүй оролцсоноор эл итгэмээргүй амжилтын эзэн болсон юм.
Түүний өмнө 1975-1987 оны хооронд 964 тоглолт дараалан мөсөн талбайд гарсан Даг Жарвис бичигддэг билээ.
Харин гуравдугаар байрт өдгөө “Аризона койотс” багийн довтлогч Фил Кессел (941 тоглолт) ордог юм.
Шилдэг тавд мөн Харри Ангер (914), Патрик Марло (910) нар багтдаг