Монголын холимог тулааны “MGL-1 FC” холбооны 57 кг-ын жингийн аварга, “Гаруда” академийн тамирчин, “Ардын хүү” хочит О.Пүрэв “One championship” холбооны хоёр дахь тулаанаа маргааш хийнэ. “Only the brave”-д болох 11 тулаанаас хамгийн эхнийх нь түүнийх байх юм. “Ардын хүү”-гийн энэ удаагийн өрсөлдөгч нь Бразилын тулаанч Микаэль Гильерме де Хесус. Тэрбээр мэргэжлийн тулаанд ес ялж, тав ялагдсан. Тэгвэл О.Пүрэвийн хувьд найм ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй. “Ардын хүү” өнгөрсөн жилийн наймдугаар сарын 27-нд болсон анхны тулаандаа Британийн Бен Ройлыг эхний үед хүнд цохилтоор ялж байв.
Бэлтгэсэн Г.Цэцэг