Нэгдүгээр сарын 28-нд 12:00 цагаас сар шинийн баярт зориулсан Нийтийн монгол шандастан болон өсвөрийн бөхийн барилдаан болох талаар МҮБХ-оос мэдээллээ.
Тодруулбал, өсвөрийн бөхийн барилдаанд 2005 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш төрсөн хөвгүүд барилдах гэнэ. Барилдах хөвгүүд төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхтэйгээ очих юм байна.
Нийтийн монгол шандастанд бөхийн ямар нэг төрлөөр хичээллэдэггүй, тусгайлан бэлтгэл сургуулилалт хийдэггүй, монгол бөхөөрөө барилдах чин хүсэл сонирхолтой, насанд хүрсэн эрчүүд зодоглоно. Барилдах шандастнууд мөн иргэний үнэмлэхээ авч очих гэнэ.
Монгол бөхийн өргөөнд энэ сарын 28-ны өглөө 10:00 цагаас бүртгэл эхлэх бөгөөд хураамж нь 5000 төгрөг юм байна.