Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од АНУ-ын оюутны спортын холбоо (NCAA)-ны дээд лигт урилгаар тоглож, нэгдүгээр дивизоны “Dayton flyers” багийг сонгон, Дейтоны их сургуульд тэтгэлэгтэй суралцах болсныг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тэрбээр NBA-гийн тамирчин болох мөрөөдөл алхам алхмаар ойртсоор байна. АНУ-ын ESPN спортын суваг жил бүр ахлах сургуулийн шилдэг 100 сагсан бөмбөгчийг шалгаруулдаг. Тэрбээр энэ удаа 100 дахь байрт жагсаж, шилдгүүдийн эгнээнд багтан дөрвөн одоор үнэлүүлсэн байна. Шилдгүүдийн жагсаалтыг Дюкийн их сургуулийн Дерек Ливели тэргүүлжээ.
Бэлтгэсэн Г.Цэцэг