Боловсрол, шинжлэх ухаааны яам, Биеийн тамир, спортын хороо, Монголын үндэсний олимпын хороо хамтран “Олимпизм-Спорт-Бие бялдрын хүмүүжил” сэдэвт үндэсний цахим чуулга уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.
Уулзалтаар олимпизм ба спорт, бие бялдрын хүмүүжлийн ажилд тулгамдаж буй асуудлыг онол, арга зүй, практикийн талаас хэлэлцэж, тодорхой үнэлэлт, дүгнэлт гаргах, харилцан уялдаатай хөгжүүлэх, өв тэгш хөгжилтэй иргэдийг бэлтгэн гаргах асуудлаар санал солилцсон юм. 21 аймаг, 9 дүүргийн Боловсрол, соёлын газар, Биеийн тамир, спортын газар, Олимпын зөвлөл, ЕБС болон Спортын холбоод, Биеийн тамирын дээд сургууль, Спортын дунд сургуулиудын удирдлага, захирал, арга зүйч, мэргэжилтэн, багш, дасгалжуулагч 600 гаруй хүн оролцлоо.