2019 оны арваннэгдүгээр сард Иранд болсон Засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон боксчин М.Жавадад цаазын ял өгсөн талаар сэтгүүлч, иргэний нийгмийн зүтгэлтэн М.Алинежад мэдээллээ. Тэрбээр твиттерт “2019 оны эсэргүүцлийн жагсаалд оролцсон өөр нэг тамирчинд Иран улс цаазын ял өглөө. Тэр бол боксын улсын аварга, 26 настай Мохаммад Жавад. Бид өмнө нь бөх Навид Афкарыг аварч чадаагүй. Энэ удаад дэлхийн бүх улсын тамирчныг туслахыг бид хүсэж байна” гэж бичжээ.
Ташрамд дурдахад Н.Афкарыг 2020 онд цаазалсан юм.