Үндэсний шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах шатрын тэмцээнийг энэ сарын 14-18-нд зохион байгуулсан. Энэ удаа эрэгтэйчүүдийн ангилалд шилдэг ес, эмэгтэйчүүдийнхэд 10 шатарчин оюун ухаан сорив. Эрэгтэйчүүдээс их мастер С.Билгүүн 6.5 оноогоор тэргүүлж, Гавьяат тамирчин Ц.Батчулуун зургаан оноогоор удааллаа. Эмэгтэйчүүдээс их мастер Т.Мөнхзул найман оноогоор бусдыгаа хошуучилсан бол Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул мөн л зургаан оноогоор дараах байрт шалгарсан юм. Тус тэмцээнд эхний хоёр байр эзэлсэн тамирчид ирэх есдүгээр сард зохион байгуулах Азийн спортын наадамд эх орноо төлөөлж оролцох эрх өвөртөллөө.