Монголын хөлбөмбөгийн холбооны 16 хүртэлх насныхны футзалын “Хөвгүүдийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 3-11-нд зохион байгуулсан.
Медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод А.Алтантуяа дасгалжуулагчтай “Арвис” клубийнхэн А.Жавхлантөгс дасгалжуулагчтай “Шарын гол”-ынхныг 4:3-аар хожиж, хүрэл медаль хүртэв. Алтан медаль, аваргын цомын төлөөх тоглолтод Дархан-Уул аймгийн Ч.Гантөмөр дасгалжуулагчтай “Дархан шилүүс”-ийнхэн Орхон аймгийн М.Сэргэлэн дасгалжуулагчтай “Хангарьд”-ынхантай ширүүхэн өрсөлдөж, онооны харьцаа 0:0 тэнцсэн тул ялагчийг торгуулийн цохилтоор шийдвэрлэсэн. Энэ удаа “Дархан шилүүс” клубийнхэн 4:2-оор хожиж, аваргын цомын эзэмшихээр боллоо. Тус тоглолтын шилдэг хаалгачаар “Хангарьд” клубийн Э.Мөнхтулга, шилдэг тоглогчоор “Дархан шилүүс”-ийн Д.Төрбадрах, шилдэг довтлогчоор “Арвис”-ын Б.Эрхэмбаяр шалгарлаа.