Германы Рупольдингийн биатлоны цомын 6-р шатны эмэгтэй спринт төрөлд Шведийн биатлонч Эльвира Эберг түрүүллээ. Тэрбээр 7.5 км спринийн төрөлд цэвэр буудалт үзүүлж барианд 19 минут 45.2 секундэд орж иржээ. Энэ ялалт нь түүний хувийн гарааны гурав дахь түрүү болж байгаа юм.
Мөнгөн медалийг мөн цэвэр буудалттайгаар ялагчаас 21.6 секундээр хоцорч Норвегийн Марта Олсбу-Ройзеланд хүртлээ. Энэ нь Ройселандын 31 дэх шагналын тавцан дээр гарч байгаа үзүүлэлт болж байна. Италийн Доротеа Виерер цэвэр буудалт хийж 16.1 секундээр хоцорч гуравдугаар байр эзэллээ. Виерер 41 дэх удаагаа шагналын тавцанд гарчээ. Харин Оросуудаас шилдэг нь Светлана Миронова цэвэр буудаж +50.9, секундын дараа 8-р байр эзэлсэн байна.