Азийн хөлбөмбөгийн холбооны “Азийн футзалын цом” тэмцээний урьдчилсан шатны сугалаа явагдахад Монголын футзалын үндэсний шигшээ багийнхан Япон, БНХАУ-ын багтай Зүүн бүсийн А хэсэгт бичигджээ. Урьдчилсан шатны тоглолт дөрөвдүгээр сарын 1-15-нд болно. Хөлбөмбөгийн спорттой холбоотой өөр нэгэн мэдээлэл дуулгахад, Олон улсын “Улаанбаатар” их сургуулийн зааланд охидын 11, 13, хөвгүүдийн 10, 11, 12 насныхны грассрүүтс тэмцээн үргэлжилж байна. Үүнд 22 баг өрсөлдөж буй. Тус тэмцээний аварга баг, шилдэг тамирчин энэ сарын 20-нд тодрох юм.