Монголын спортын корпорацаас зохион байгуулж буй 15 холбооны “Нэгдсэн УАШТ 2022” тэмцээн “Steppe arena” мөсөн өргөөнд үргэлжилж байна. Монголын рөүингийн (row¬ing) улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд нийт 25 тамирчин ур чадвараа сорьж, аваргуудаа тодрууллаа. Эрэгтэйчүүдээс “Ган спорт” төвийн Д.Доржнамжим 7.3 минут, эмэгтэйчүүдээс Б.Марал-Эрдэнэ найман минут, дөрвөн секунд, хоёр долийн амжилтаар тэргүүлж, алтан медалийн эзэн болов. Уг спортоор хичээллэдэг гэр бүлийнхний амжилт Монголд анхных нь юм. Нөхөр Д.Доржнамжим нь хүндийн өргөлтийн УАШТ-д огцом, түлхэлттэй өргөлтийн нийлбэр дүнгээр гурван алтан медаль хүртсэн байна.