Дартсын ДАШТ бол жил бүрийн спортын анхны томоохон тэмцээн байдаг уламжлалтай. Тус тэмцээн арванхоёрдугаар сарын хоёрдугаар хагаст эхэлж, заншил ёсоор шинэ оны 1-3-нд аваргаа тодруулдаг юм.
2022 оны анхны дэлхийн аваргын тэмцээний ялагч нь Шотландын иргэн Питер Райт боллоо. Тэрбээр хоёр жилийн өмнө анх удаа дэлхийн аварга болж байв. Гэхдээ Питерийг онцгойруулдаг зүйл нь спортын амжилтаас нь илүү үсний засалт нь болсоор ирсэн. Үсний засалт нь үнэхээр содон учраас түүнийг нэг удаа л харсан бол та хэзээ ч мартахгүй.
Түүний этгээд содон үсний “нууц” нь үсчин эхнэр Жоанн нь юм. Жоанн нөхрийнхөө зөвхөн үсийг бус, тамирчны замналыг нь “засаж” өгсөн аж. 2004 онд дугуй засварын газарт ажиллаж байсан П.Райт эхнэрийнхээ ятгалга, хүсэлтээр дартсын спортод хөл тавьж, өдгөө дэлхийн хоёр удаагийн аварга, тус спортын түүхэн дэх хамгийн алдартай, олны танил тамирчдын нэг болоод байна.
Ингээд англи тамирчны зарим этгээд үсний засалтаас сонирхуулъя.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар