Мэргэжлийн холимог тулааны “UFC” холбоонд хүч сорьж буй “Талын шуурга” хочит Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов гарч, өрсөлдөгч нь тодорхой болжээ. Тэрбээр энэ удаа АНУ-ын тулаанч Монтел Жексонтой нударга зөрүүлэх нь. Тэд өнгөрсөн жилийн есдүгээр сард тулалдах хуваарьтай байсан ч манай тамирчны АНУ-ын виз авах хугацаа хойшилсноор цуцлагдсан аж. Энэ талаар “Iridium sports agency” Монтел Жексон UFC-ийн гурав дараалсан ялалтынхаа төлөө Д.Батгэрэлтэй ирэх гуравдугаар сарын 26-нд “UFC fight night: Blachowicz VS. Ra¬kic” өдөрлөгийн хүрээнд тулалдана” гэж мэдэгдсэн байна. Д.Батгэрэл тус холбоонд гурван тулаан хийхдээ хоёр ялж, нэг ялагдсан. Тэгвэл өрсөлдөгч нь долоон тулаанаас тав ялжээ.