Беларусь улсын Минск хотод таеквондогийн мастерын ДАШТ-ийг зохион байгууллаа. Тус тэмцээнд дасгалжуулагч Д.Мягмарсүрэн, С.Баттулга нарын удирдлагад оролцсон Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн ангилалд 80 кг-ын жинд ОУХМ М.Төрбаяр, Ц.Даваасүрэн, -90 кг-д Р.Энхтүвшин нар тэргүүлж, алтан медаль хүртэв. Эмэгтэйчүүдээс 68 кг-д Н.Гэрэлмаа, 75 кг-д Б.Оюунжаргал, А.Чагцал, 90 кг-д О.Отгонбаяр нар алтан медаль зүүсэн байна. Манай тамирчдаас Д.Анх-Эрдэнэ, Б.Ихбат, Өсөхбаяр нар V байрт шалгарсан байна. Эмэгтэйчүүдийн баг хатуу биет эвдэх төрөлд алт, эрэгтэйчүүд мөнгөн медаль хүртсэн амжилтаар манай таеквондочид 38 орноос II байрт жагсжээ.