Усан сэлэлтийн спортын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 4 дэх өдрөө зохион байгуулагдаж байна. Манай улсаас усан спортын спортын мастер Х.Энхзул эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ.
Тэрээр өчигдөр болсон 50 метрийн “butterfly” сэлэлтээр хэсэгтээ тэргүүлсэн байна. Ингэснээр анх удаагаа усан спортын эмэгтэйчүүдийн төрлөөр манай улсын төрийн далбаа нэгээр гарч ирж байгаа түүхэн үйл явдал боллоо.