Узбекистаны нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдсан "Ташкент-2021" хүндийг өргөлтийн 86 дахь удаагийн тэмцээнд 109+141=250 кг өргөж, Дэлхийн аварга болсон МУГТ М.Анхцэцэг өөрийн цахим хуудсандаа баярын сэтгэгдэлээ хуваалцлаа. Тодруулбал, тэрбээр
“ Юуны өмнө тусалж, дэмжсэн, хүндийн өргөлтөд хайртай үзэгч та бүхэн баярлалаа. Мөн хайртай хань, хүндийн өргөлтийн ах эгч нартаа талархаж байна. Өдий зэрэгт хүргэсэн аав, ээждээ баярлалаа, та нартаа хайртай шүү. Энэ тэмцээнд оролцоход хамгийн том дэмжлэг үзүүлсэн “Эрхтэн Монгол Групп”-ын хамт олонд баярлалаа. Та бүхэн тусалж дэмжээгүй бол багш бид хоёрт тэмцээнд оролцох зардал олдохгүй, хэцүү байх байлаа. Санаа амар, тэмцээндээ оролцох боломж олгосонд баярлалаа. Цаашдаа илүү их хичээх болно” хэмээв.