“Монголын спортын корпорац” хэмээх спортын менежментийн компани үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Алсын хараагаа “Хүн бүрийн идэвхтэй хөдөлгөөний хэрэгцээг хангах замаар олон талт үнэ цэнийг бүтээх” хэмээн тодорхойлсон уг корпорацыг Монголын үндэсний олимпын хороо, Туялзуур сэлмийн холбоо зэрэгт 18 жил ажилласан менежер Б.Хосбаяр байгуулсан аж. Шинэ корпорацынхан спортын менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх зэрэг ажил эрхлэх юм байна. Тухайлбал, зөвлөх үйлчилгээ гэдэгт спортын холбоод, клубүүд, тамирчдад зөвлөх ажлыг хамааруулжээ.
Бэлтгэсэн Р.Жаргал