Монголын практик буудлагын холбоо БХЯ-тай хамтран энэ сарын 23, 24-нд “Тусгаар тогтнол 2021” тэмцээнийг гурван төрлөөр зохион байгуулна. Тус тэмцээнд үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын алба хаагч болон буудлагын спортын тамирчид оролцох аж. Буудлагын спорттой холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Олон улсын практик буудлагын холбооны 44 дүгээр ерөнхий ассемблейг цахимаар зохион байгуулж, дараах асуудлыг шийдвэрлэсэн байна. Үүнд Гүрж, Энэтхэг, Киргиз улсыг гишүүн болгож, Саудын Арабыг нэг жилийн хугацаатай түр туршилтын гишүүнээр хүлээн авчээ. Аргентин улс 2024 оны гар бууны тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрх авсан бол Карбины ДАШТ-ийг Финландад зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Дараагийн ерөнхий ассемблейг Тайландад ирэх жилийн арваннэгдүгээр сард гар бууны ДАШТ болох үеэр хуралдуулна.
Бэлтгэсэн Г.Цэцэг