“Токио-2020” Зуны Олимп, Паралимпын наадамд манай улс одоогийн байдлаар спортын 14 төрөлд 46 эрх авсан талаар МҮОХ-оос мэдээллээ. Зуны олимпын төрөлд спортын 9 төрлөөр 38 эрх авахад 21 нь эмэгтэй, 17 эрэгтэй тамирчин байна. Харин паралимпын наадамд спортын 5 төрөлд 7 эрх авснаас 2 нь эмэгтэй, 5 нь эрэгтэй тамирчин байгаа юм.