Орон даяар өрнөж байгаа “Дасгал хөдөлгөөн хийцгээе” сарын аяны гүйлтийн үйл ажиллагааг дэмжин Хөнгөн атлетикийн ахмад тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Болдбаатар “Говь-Алтай-Завхан-Архангай- Улаанбаатар” чиглэлийн 1250 км замыг туулахаар энэ оны зургаадугаар сарын 15-ны өдөр Жанчив баатарын талбайгаас замд гарчээ. Тэрбээр өчигдрийн байдлаар Завхан аймгийн Загастайн даваагаар давж, нийт 360 км зам гүйж Завхан аймгийн Тэлмэн сумыг өнгөрсөн талаар албаныхан мэдээллээ. ОУХМ Б.Болдбаатар нь өнгөрсөн жил Алтай хотоос Улаанбаатар хүртэлх 1040 км замыг 34 хоногт амжилттай туулж байсан. Энэ удаад нийт 1250 км замыг туулж ирэх сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод ирэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо