Залуучуудын Азийн аварга, УАШТ-ий гурван удаагийн аварга, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонт Э.Билэгтсайхан "Токио-2021" олимпд оролцох эрхээ авсан талаар Монголын хүндийн өргөлтийн холбооноос мэдээллээ. Хүндийн өргөлтийн тамирчин Э.Билэгсайхан нь Монголд Залуучуудын Азийн аварга цолыг авчирсан хоёр дахь тамирчин бөгөөд одоогоор Их засаг их сургуульд суралцдаг аж.