О"Софи-2021" олимпийн наадмын эрх олгох тэмцээнээс Үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Х.Болортуяа эмэгтэйчүүдийн 62 килограммын жинд шигшээд шалгарч, Монголын чөлөөт бөхийн тамирчдаас ес дэх буюу хамгийн сүүлийн эрхийг авлаа. Ингэснээр манай эмэгтэй бөхчүүд Токиогийн зуны олимпийн наадамд зургаан жинд бүтэн багаараа, түүхэндээ анх удаагаа оролцохоор болсон юм. Х.Болортуяа шигшээ барилдаанд Хорватын Иван Герич, шөвгийн наймд Венесуэлийн Наталья Гриман Эррераг, хагас шигшээд Беларусийн Вераника Иванова нарыг цэвэр ялснаар олимпийн эрхээ аваад байна.
Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, Польшийн “Алтан Гранпри” нээлттэй тэмцээний үеэр аварга болсон. Манай бөх олимпийн эрхийн төлөөх барилдаанд 1:9 харьцаагаар хожигдож яваад гайхалтай барилдаан хийж өрсөлдөгчөө цэвэр дарсан билээ.