Цэргийн гавьяаны одонт хилийн 0164 дүгээр ангийн Харуул хамгаалалтын салбарын жагсаалын дарга, дэд ахлагч Ч.Тулга шатрын түргэн тоглолтын “Бэрс” цахим улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээн гуравдугаар сарын 10-аас дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл зохион байгуулагдаж, нийт чансаа өндөр 780 шатарчин оролцлоо. Дэд ахлагч Ч.Тулга 28 тойрогт нийт 88 хожил, 11 хожигдол гаргасан амжилтаар мөнгөн медаль хүртсэн байна. Мөн тавдугаар сард зохиогдох шигшээ тэмцээнд шалгарч үлдэж байгаа юм. Тэрбээр Стейниц Монголын Шатрын Академийн багш, дэлхийн аварга, шатрын холбооны мастер Г.Мөнхбаяр багшийн удирдлага дор хичээллээд гурван сар болж байгаа юм. Дэд ахлагч Ч. Тулгатын хувьд анх таван настайдаа ааваасаа шатрын эрдэмд суралцаж, Бая-Өлгий аймгийн оюутан, залуучуудын аварга шалгаруулах тэмцээний гурван удаа аварга, Баянзүрх дүүргийн аврага шалгаруулах тэмцээний алтан медаль, Баруун бүсийн оюутан залуучуудын спортын их наадмаас мөнгө, ШУТИС-ийн Оюутны спортын их наадмаас 2016, 2017 онуудад хүрэл медаль, ДХИС-ийн багш, шатрын олон улсын хэмжээний мастер, хошууч Г.Гандуулгын нэрэмжит тэмцээнээс алтан медаль хүртсэн амжилтаа ийнхүү зузаалсан юм. Цаашдаа Дэлхийн шатрын холбооны олон улсын хэмжээний мастер болохоор зорьж яваа хилчин залуу юм. Тэрбээр оюуны спортод хүч үзэхийн зэрэгцээ ангидаа татагдаж ирсэн олон залууст шатрын спортыг зааж, тэмцээн уралдаанд оруулах бэлтгэлийг хангаж байна.