"Ташкент-2021" хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 87 кг-ын жингийн тэмцээн өчигдөр орой (монголын цагаар 00.00 цагийн үед) өндөрлөлөө. Энэ жинд манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ М.Анхцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр огцом өргөлтөөр 111, түлхэлттэйгээр 136 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр 273 кг-ын амжилтаар хүрэл медаль хүртсэн байна. Эл медалийг хүртсэнээр тэрбээр олимпийн эрх авахад нэг алхам ойртоод байгаа юм. Энэ жинд БНХАУ-ын тамирчид тэргүүн байрт өрсөлдөн Ван Жоу Юй 286 кг-ыг өргөн, тэргүүллээ. Харин урд хөршийн Кан Юэ тамирчин 273 кг-ыг өргөн, удаалсан юм.