“Токио-2020” зуны олимпийн XXXII наадам болоход 100 хүрэхгүй хоног үлдлээ. Өнөөдрийн байдлаар манай улсын 21 тамирчин спортын долоон төрлөөр эл тэмцээнд оролцох эрхээ аваад байна. Тодруулбал, буудлагын спортын дөрөв, ширээний теннисний хоёр, бокс, хөнгөн атлетикийн тус бүр гурав, чөлөөт бөхийн долоо, сагсан бөмбөгийн дөрөв, байт харвааны нэг тамирчин оролцохоор болсон юм.
Манай улсын хувьд энэ удаагийн олимпийн тэмцээн урд өмнөх наадмуудаас онцлогтой болж буй. Учир нь Монгол Улсын спортын түүхэнд манай тамирчид анх удаа багийн төрөлд өрсөлдөх эрх авсан юм. Мөн ширээний теннисчид 65 жилийн түүхэндээ анх удаа олимпийн наадамд оролцох эрхээ халааслаад байна.
Түүнчлэн манай тамирчид олимпийн эрхийн оноо авах олон улсын хуваарьт тэмцээндэд цаашид оролцох эртэй бөгөөд “Токио-2020” зуны олимпийн наадамд хүч үзэх тамирчдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа юм.
“Токио-2020” зуны олимпийн наадамд оролцох тамирчдын нэр:
Чөлөөт бөх:
Т.Тулга 65 кг
М.Лхагвагэрэл 125 кг
Эмэгтэй
Ц.Намуунцэцэг 50 кг
Б.Болортуяа 53 кг
Б.Хонгорзул 57 кг
С.Батцэцэг 68 кг
О.Бурмаа 76 кг
Бокс:
Эрэгтэй
Э.Цэндбаатар 57 кг
Б.Чинзориг 63 кг
Эмэгтэй
Н.Мягмаржаргал (эм) 68 кг
Байт харваа:
Б.Отгонболд
Буудлага:
Эрэгтэй
Э.Даваахүү /Гар буу/
Эмэгтэй
О.Гүндэгмаа /Гар буу/
Ц.Анударь /Гар буу/
О.Есүгэн /Урт буу/
Ширээний теннис
Эрэгтэй
Э.Лхагвасүрэн
Эмэгтэй
Б. Болор-Эрдэнэ
Хөнгөн атлетик
Эрэгтэй
Б.Сэр-Од
Б.Бямбажав
Эмэгтэй
Б.Мөнхзаяа
Сагсан бөмбөг
3×3 сагсан бөмбөг эмэгтэй баг/4 тамирчин/