Зургийг: Mongolian Football Federation цахим хуудаснаас авав.
"Катар - 2022" Дэлхийн аварга шалгаруулах, 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны “F” хэсэгт өрсөлдөж буй Монголын шигшээ баг зургаа дахь тоглолтоо өчигдөр оройн 21:00 цагт (монголын цагаар) Тажикстаны шигшээ багийн эсрэг хийлээ. Тажикстаны шигшээ багийн 21 дугаартай тоглогч А.Джалилов тоглолтын тооны харьцааг нээж, хоёрдугаар хагаст, Джалилов Алишер болон Самев Шахром нар гоол оруулснаар Монгол улсын шигшээ баг 3.0 харьцаагаар хэсгийн тав дахь ялагдлаа амссан юм. Хоёр баг 2019 онд Монголд хэсгийн эхний тоглолтоо хийсэн бөгөөд 1:0 харьцаатай манай шигшээ баг ялагдал хүлээж байсан удаатай. Монголын шигшээ баг энэ сарын 30-нд Японы шигшээ багтай эзэн багийн хувиар тоглолт хийх юм.