Узбекстан улсын Ташкент хотноо "Ташкентын Гранд Слам" тэмцээний үер Олон улсын жүдо бөхийн холбоо/IJF/-ны удирдах зөвлөлийн хурал болжээ. Тус хурлаар Монголын эмэгтэй жүдочдын анхдагч нарын нэг, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одыг холбооны удирдах зөвлөлд сонгосон байна.
Олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлд нийт 17 гишүүнтэй бөгөөд Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од нь дэлхийд жүдог хөгжүүлэх зөвлөлд Японы Олимпийн хорооны ерөнхийлөгч, Японы жүдо бөхийн холбооны тэргүүн Ясухиро Ямашита болон Кодокан жүдогийн Их Сургуулийн тэргүүн Харуки Уимуратай хамтран ажиллана.