Сар шинийн уламжлалт барилдааныг энэ сарын сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болсныг Монголын үндэсний бөхийн холбооноос зарлалаа. Цар тахлын улмаас Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан үзэгчгүй байх ажээ.
Уг барилдаанд үндэсний бөхийн цолтны төлөөлөлүүд оролцох бөгөөд нэрсийг МҮБХ-ноос 2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр УОК, НОК-т гаргаж өгөх бөгөөд барилдаанд ажиллах жаяг дэгийн баг, үйлчилгээний ажилтнууд, барилдах бөхчүүд Хавсралт 1-д заасан хуваарийг дагаж мөрдөх аж.