Коронавирусийн цар тахлын улмаас 2021 он хүртэл хойшлогдсон Токиогийн зуны олимпын наадмын зардлыг бууруулах зорилгоор албаны хүмүүсийн тоог 10-15 хувиар бууруулах саналыг зохион байгуулах хороо (ЗБХ) гаргажээ.
ОУОХ-ны Зохицуулах хорооноос олимпын наадмын зардлыг бууруулах, хэт нүсэр байдлыг багасгах зорилгоор нийт 50 гаруй арга санал болгосныг “Токио-2020” ЗБХ-ны гүйцэтгэх захирал Т.Мүто цаашдын олимпын наадмын хувьд жишиг болно гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Түүнчлэн нээлт, хаалтын арга хэмжээнд оролцох зочдын тоог бууруулах, Олимпын хотхонд баг угтаж авах ёслолыг болиулах, бэлтгэлийн орднуудыг богино хугацаанд нээх, автобусны үйлчилгээнд албаны цөөн хүнийг хамруулах зэрэг өөрчлөлтийг санал болгожээ.
Эдгээр шинэчлэлт нь олимпын наадмын төсвийг хэр хэмжээгээр бууруулах талаарх дэлгэрэнгүй тайланг ирэх сарын 7-нд болох ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн виртуал уулзалтад танилцуулна.