Энэ зуны солилцоо, наймааны цонхоор Испанийн “Барселона” багийн гол зорилго нь довтлогч Л.Суарес, хагас хамгаалагч И.Ракитичийг зарахад оршиж байгаа гэж “Marca” мэдээллээ. “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд “Байерн” багт 2:8-ын харьцаатай бут ниргүүлсний дараа “Барса”-гийн удирдлага багтаа өөрчлөлт хийх зорилготой байгаа юм. Тиймээс тэд эхний ээлжинд 32 настай хорват, 33 настай уругвай тоглогчоос салах хүсэлтэй байгаа гэнэ.
Саявтархан Нидерландын “Аякс” баг Л.Суаресыг эргүүлж авахаас татгалзахгүй гэсэн мэдээлэл гарсан бол И.Ракитичийг “Севилья” баг сонирхож буй аж.
Э.Манлайбаатар