Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны тамга гардуулах ёслол боллоо. Монголын үндэсний олимпийн хорооны гишүүдийн хурлаар Олимпийн аварга Н.Түвшинбаярыг Ерөнхийлөгчөөр сонгосон билээ.
Тэрбээр өнөөдөр МҮОХ-ны Ерөнхийлөгчийн тамгыг гардан авсан байна. МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг 2001 оноос гүйцэтгэсэн, Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Загдсүрэн тамгыг шилжүүлэн өгч, ажлын өндөр амжилт хүссэн гэж Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээллээ.