Монголын үндэсний олимпийн хорооны гишүүдийн хурлаар Олимпийн аварга Н.Түвшинбаярыг Ерөнхийлөгчөөр сонгогдоо.
Гишүүдийн хуралд 130 хүн оролцож, 123 нь дэмжин, 94.6 хувийн саналаар МҮОХ-ны дарга боллоо.
МҮОХ-ны Ерөнхийлөгчид Найдангийн Түвшинбаяр ганцаараа нэр дэвшсэн бол дэд ерөнхийлөгчид:
- Цэвэгмидийн Бат-Энх
- Чойжгаваагийн Наранбаатар
- Жүгдэрийн Отгонцааган
- Галсанжамцын Пүрэв-Очир нар нэр дэвшлээ.
Шарагчин овогт Найдангийн Түвшинбаяр нь
- 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Сайхан суманд төрсөн
ТӨГССӨН СУРГУУЛЬ, ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ:
- 1992-2002 онд Булган аймгийн арван жилийн 2-р дунд сургуулийг дүүргэсэн
- 2002-2006 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг Багш дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн
- 2007-2011 онд ШУТИС-д Цахилгаан автоматжуулалтын инженер мэргэжлээр дүүргэсэн
- 2018 оноос Үндэсний тагнуулын академид суралцаж байгаа
АЖИЛЛАСАН БАЙДАЛ, ОДОО ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ, АЛБАН ТУШААЛ:
- 2006 оноос Монгол улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин
- 2010 оноос “Түвшинсан” сангийн Удирдах зөвлөлийн дарга
- 2017 оноос Монгол улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх
ГАВЬЯА ШАГНАЛ:
- 2008 онд Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин
- 2017 онд Монгол улсын Төрийн дээд шагнал тэргүүн зэргийн “Чингис хаан” одон
СПОРТЫН АМЖИЛТ:
- 2007 онд Эль-Кувейтийн ААШТ-ээс мөнгөн медаль
- 2008 онд Чэжүгийн ААШТ-ээс хүрэл медаль
- 2008 онд Бээжингийн олимпийн наадмаас алтан медаль
- 2011 онд “Paris Grand Slam” тэмцээнээс мөнгөн медаль
- 2011 онд Абу Дабугийн ААШТ-ээс хүрэл медаль
- 2011 онд “Abu Dhabi Grand Prix” тэмцээнээс хүрэл медаль
- 2012онд “Paris Grand Prix” тэмцээнээс алтан медаль
- 2012 онд Лондонгийн олимпийн наадмаас мөнгөн медаль
- 2013 онд “Tokyo Grand Slam” тэмцээнээс хүрэл медаль
- 2013 онд “Jeju Grand Prix” тэмцээнээс алтан медаль
- 2014 онд “Dusseldort Grand Prix” тэмцээнээс хүрэл медаль
- 2014 онд Азийн наадмаас алтан медаль
- 2014 онд “Jeju Grand Prix” тэмцээнээс мөнгөн медаль
- 2015 онд “Qingdao Grand Prix” тэмцээнээс алтан медаль
- 2016 онд Азийн АШТ-ээс алтан медаль
- 2017 онд ДАШТ-ээс хүрэл медаль
- 2018 онд “Hohhot Grand Prix” тэмцээнээс алтан медаль
- 2018 онд Хонгконгийн Азийн нээлттэй тэмцээнээс хүрэл медаль
- 2019 оны “Hohhot Grand Prix” тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртсэн.