“Ковид-19”-өөс сэргийлэх хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор өөрийгөө хөгж үүлэх сургалтад энэ зун хамрагдаж чадсангүй”, “Уг нь оюутан байхдаа л цагийг үр бүтээлтэй өнг өр үүлэх хэрэгтэй”, “Спортоор хичээллэх сэн” гэх оюутан цөөнгүй байна. Хэдийгээр Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг энэ сарын 31 хүртэл сунгасан ч зарим сургалт, спорт клубийг шат дараатай нээсэн. Манай улсад сургалтын төв, спорт клуб олон бий. Тэдгээрээс төлөөлөл болгож усан бассейн, авто сургууль, бялдаржуулах төв үүдийг онцлон, оюутанд зориулсан хөнг өл өлт үзүүлдэг, эсэхийг тодрууллаа. Нийслэлийн хэмжээнд усан спортын 14 төв байдаг аж. Тэдгээрээс өнгөрсөн онд Сонгинохайрхан дүүргийн усан спорт, сургалтын төвийнхөн “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Үүний хүрээнд тус сургуулийн 30 гаруй оюутан дээрх бассейнд 50 хувийн хөнг өлөлттэй үнээр үйлчл үүлсэн байна. Усан спортын төвийн менежер Т.Өлзий-Орших “Оюутнуудад үзүүлдэг хөнг өл өлтийг тухайн сургуультай нь хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгж үүлдэг. Энэ жил оюутанд зориулсан тусгай хөтөлб өр хэрэгж үүлээг үй” гэлээ. Түүнчлэн төв бассейн засвартай байгаа учраас тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоожээ. Усан спортын бусад төв оюутанд зориулсан хөнг өлөлт үзүүлдэггүй аж. Өнгөрсөн зургадугаар сараас үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн авто сургуулиудын хувьд сургалтын төлбөрийн хамгийн доод үнийг 280 мянган төгрөгөөр тогтоожээ. Монголын авто сургуулиудын нэгдсэн холбооноос эл шийдвэрийг гаргасан байна. Тэд “Сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх нь чанарг үй боловсон хүчин бэлтгэх нөхцөл бүрд үүлнэ” гэж үзжээ. Тиймээс сургалтын төлб өрийг хөнгөлөхгүй гэсэн шийдвэрт хүрчээ. Спорт клубүүд оюутанд хөнгөлөлт үзүүлдэг, эсэхийг Монголын бодибилдинг, фитнесийн нэгдсэн холбооны нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатараас тодруулахад “Манай холбоонд албан ёсны бүртгэлтэй 36 байгууллага бий. Эдгээрийн сарын төлбөр нь 40-300 мянган төгрөг. Дийлэнх нь үндсэн үнээс хамааран оюутнуудад 10-20 хувийн хөнгөлөлт үзүүлдэг” гэсэн юм.
Бэлтгэсэн: Э.Намуунцэцэг