Сирийн хойд хэсэгт үйл ажиллагаа явуулж байгаа алан хядах бүлэглэлүүд Сирийн армийн давшилтыг зогсоохыг тулд хуурамч химийн халдлага хийхээр бэлтгэж байгаа тухай SANA агентлаг мэдээлэв. Агентлагийн мэдээлж буйгаар “Алан хядагчид болон Туркийн армийн хөлсний цэргүүд Алеппогийн баруун мужид энгийн иргэдийн эсрэг хуурамч химийн халдлага хийхээр цэхэж” байгаа аж. Алан хядагчид дээрх үйлдлээрээ дэлхийн нийтийн болон олон улсын байгууллагуудын анхаарлыг Сирийн армийн эсрэг чиглүүлэн, давшилтыг нь зогсоох зорилготой аж. Ням гарагт Сирийн арми Алеппо хотоос өмнө зүгт (Дамаскаас 360 км) стратегийн чухал байршлуудыг эзлэн “Жехат ан Нуср” бүлэглэлийн хяналтад байгаа Хан-Тоуман хот руу ойртоод байгаа юм байна.