Санхүү эдийн засгийн их сургуулийнхан оюутны амралтыг ашиглан 300 шахам багш, ажилчдынхаа хүрээнд анх удаагаа спортын наадам зохион байгуулжээ.
Хүмүүсээ долоон өнгийн багт хуваан сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, ширээний теннис, шатар, байт харваа, боулинг зэрэг спортын төрлүүдээр хагас сарын хугацаанд өрсөлдүүлэхэд нийт дүнгээрээ “Ногоон” баг түрүүлж, аваргын цом, алтан медалийн эзэд боллоо. Хоёрдугаар байранд “Бор” баг, гуравдугаар байранд “Хар” багийн тамирчид оров.
Нийтдээ 10 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээн нь багш, ажилчдыг хөдөлгөөний дутагдлаас гаргаж, цагаа сонирхолтой өнгөрүүлж, спортыг түгээн дэлгэрүүлэхэд уриалсан арга хэмжээ болсон юм. Тус тэмцээнийг Хүмүүнлэгийн ухааны тэнхим зохион байгуулсан бөгөөд хойшид жил бүр уламжлал болгон явуулах юм байна.