"Төрийн банк" болон Монголын байт харвааны холбоо хамтран ажиллах санамж бичиг байгуулж хоёр талын төлөөллүүд гарын үсэг зурцгаалаа.
Санамж бичиг байгуулснаар "Токио-2020" олимпын наадамд оролцох эрхээ авсан байт харвааны тамирчин ОУХМ Б.Отгонболд, пара байт харвааны тамирчин спортын мастер Н.Мөнхбаатар нар бэлтгэл сургуулилтаа тасралтгүй, тууштай хийх нөхцөл бүрдэж байгааг талууд онцолсон юм.