Улс тунхагласны баяр, Эзэн богд Чингис хааны төрсөн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгний Монгол бахархалын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө.
Үүнд Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Батмөнх тэргүүтэй 128 бөх зодоглосон юм.
Долоогийн давааны барилдаанд улсын начин Н.Баярбаатар улсын начин Б.Орхонбаярыг давж, Монгол бахархалын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаанд түрүүллээ.