Улсын наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдоос шинжилгээгээр допинг илэрсэн. Түүний барилдах эрхийг нь хоёр жилээр хасах саналыг Шадар сайд Ө.Энхтүвшин Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулсан байдаг. Допинг хэрэглэсэн хэрэгт холбогдоод байгаа Э.Оюунболд энэ зунаас хойш хэсэгтээ нам гүм байсан юм.
Тэгвэл тэрбээр Төв аймгийн Угтаалцайдам суманд зохион байгуулагдсан Атар газар эзэмшсэний 60 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд түрүүлжээ.