“Nature сommunications” сэтгүүлд нийтэлсэн шинэ судалгааны өгүүллэгт дурдсанаар бол ХДХВ-ийг эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүр эм уух шаардлагагүй болжээ. ДОХ-ын халдварыг эмчлэх болон эл өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг Америкийн Хойд Каролинагийн их сургуулийн хэд хэдэн тэнхимийн судлаачид олон эмийг нэгтгэж нэгэн бэлдмэл бүтээсэн байна.
Тэдний мэдээлснээр, долоон жилийн турш ДОХ болон бэлгийн замын халдварт өвчнүүдийн үед хэрэглэх, урьдчилан сэргийлэх зорилгоор төрөл бүрийн эм, бэлдмэлийг мэрэгч амьтдад туршиж, судалсны дүнд шинэ бүтээгдэхүүн гарган авсан юм байна.