Дөрвөн жил тутамд болдог дэлхийн оюутны наадам Италид 13 өдөр үргэлжлэн, өчигдөр дуусав. Наадмын эхний өдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Баасанжаргал хүрэл медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүний амжилтыг таеквондоч М.Түмэнбаяр үргэлжлүүлэв. Армийн ДАШТ, Азийн наадмын хүрэл медальт, эрэгтэйчүүдийн 58 кг-д өрсөлдсөн тэрбээр аваргын төлөөх тоглолтод Ираны тамирчин Хасан Сегхад дийлджээ.
Гран при ангиллын тэмцээнээс медаль авсан Монголын анхны таеквондоч тэрбээр өмнөх тойргуудад эзэн орны болон Казахстан, Туркийн тамирчныг ялж, шигшээд хүч сорих эрх өвөртөлсөн юм. Ингэснээр монголчууд мөнгө, хүрэл медаль авч, хоёр тамирчин V байрт шалгарсан амжилтаар багийн дүнгээр 50 дугаар байрт оров. “Наполи-2019”-ийг багийн дүнгээр БНСУ-ын тамирчид (33 алт, 21 мөнгө, 28 хүрэл) тэргүүлж, оросууд (22 алт, 24 мөнгө, 36 хүрэл) удааллаа.