ОХУ-ын Москва хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон жиү жицү бөхийн “Их дуулга” тэмцээнд Монголоос гурван тамирчин оролцов. Тэмцээний эхний өдөр залуучуудын ангиллын 73 кг-д “Монде” академийн бөх Х.Сүхбат мөнгөн медаль хүртэн, манай тамирчдын амжилтын салхийг нь хагалсан.
Түүний амжилт булган сүүлтэй байж насанд хүрэгчдийн, бор бүсний 62 кг-д Ө.Эрдэнэбаатар түрүүлэв. “Их дуулга” ангиллын тэмцээнээс монгол хүн анх удаа алтан медаль хүртэж байгаа нь энэ. Азийн элсний наадмын аварга Ө.Эрдэнэбаатар өнгөрсөн жил Азийн наадамд V байрт шалгарсан юм.