Манай улсад анх удаа зохион байгуулж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ангиллын ДАШТ-д оролцож буй Монголын шигшээ багийнхан эхний хоёр тоглолтод Беларусь, Латвийн багийг хожсон. Тэд дөнгөж сая Гүржийн сагсан бөмбөгчдийг 18:16-гаар дийлж, хэсгээсээ гарлаа. Хагас шигшээд өрсөлдөх эрх авсан Монголын тамирчид өнөөдөр 20.30 минутад АНУ-ын багтай өрсөлдөнө. ДАШТ маргааш дуусаж, аваргаа тодруулна.