Польш улсын Торун хотноо 3 сарын 24-30-ны хооронд үргэлжилсэн хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ны эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд хурд хүчээ сорьсон манай улсын тамирчин Ц.Раднаа түрүүлсэн юм.
Тус тэмцээнээс Монгол Улс 85 настай шинэ аваргатай болсон билээ. Харин мөнгөн медалийг Японы тамирчин, 85 настай Танака Хиро хүртжээ.
Шинэ аварга Ц.Раднаа өнөөдөр эх орондоо буусан бөгөөд түүнийг ар гэрийнхэн нь хүлээн авч баярын сэтгэгдлээс нь хуваалцлаа.