Польш улсын Торун хотноо болж буй Хөнгөн атлетикийн мастерсын ДАШТ-нд хурд, хүчээ сорьж дэлхийн рекордыг шинэчилж буй 85 настай Ц.Раднаа гурав дахь алтан медалиа авлаа. Тодруулбал, Ц.Раднаа гуай өнөөдөр уртын харайлтын төрөлд бас дахин түрүүлж алтан медаль хүртсэн юм. Ийнхүү тэрбээр дэлхийн аваргын тэмцээнээс гурван алт, нэг мөнгөн медаль хүртлээ.