Польш улсын Торун хотноо болж буй Хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-нд хурд, хүчээ сорьж буй 85 настай Ц.Раднаа дэлхийн рекордыг шинэчилжээ. Энэ сарын 24-нөөс 30-ны хооронд үргэлжилж буй тус тумцээнд эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд Ц.Раднаа түрүүлж, 81 настай Т.Цэрэндолгор бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртжээ.
ОУХМ Т.Цэрэндолгор Азийн дээд амжилтыг 10, улсынхыг 18 удаа шинэчилж байсан бөгөөд ДАШТ-ий 10 мөнгө, Азийн АШТ-ий 11 алт, 17 хүрэл, олон улсын тэмцээний таван мөнгөн медалийн эзэн болж бахдам түүхтэй билээ.