Монголын Бодибилдинг фитнессийн холбооны шилдэг тамирчдын нэг, Олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Гавьяат тамирчин цол олгох шийдвэр гаргажээ.
Олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэг сүүлийн жилүүдэд бодибилдинг, фитнессийн Ази тивийн болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, түүхэн амжилтуудыг үзүүлсээр байгаа билээ. Тэрбээр маргааш 11.00 цагт цол тэмдгээ гардан авах юм байна.