БНСУ-ын нийслэл Сөүл хотноо Аэробик гимнастикийн олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд БНСУ, БНХАУ, Япон, Монгол гэсэн нийт дөрвөн орны 171 тамирчин оролцож авъяас самбаагаа сорин өрсөлдсөн байна. БНХАУ-ын баг 64, Япон улсын баг 5, Монгол улсын баг 52, БНСУ-ын баг 78 хүний бүрэлдэхүүнтэй иржээ.
Тэмцээний ерөнхий шүүгчээр Олон улсын гимнастикийн холбооны Аэробик гимнастикийн техникийн хорооны Нарийн бичиг, БНХАУ-ын иргэн Ван Хонг ажилласан байна.
Тэмцээн 12-14 насны Ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй, хос, гуравласан, багийн төрөл 15-17 насны Ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй, хос, гуравласан, баг, бүжгийн багийн төрөл 18-аас дээш насны Ганцаарчилсан эмэгтэй, эрэгтэй, хос, гуравласан, баг, бүжгийн баг, степийн багийн төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд манай баг тамирчид амжилттай оролцон олон медалийн эзэд боллоо.
Манай улсын тамирчдын дасгалжуулагчаар ЧД-ийн ЗДДӨШБагийн дасгалжуулагч, Ахмад багш Ш.Оюунчимэг, ХУД-ийн 34-р сургуулийн багш Ж.Чулуунцэцэг, МУБИС-ийн БТС-ийн багш Б.Бат-Отгон, Г.Болортулга, ҮБТДС-ийн багш Э.Мөнх-Оргил нар ажилласан байна.